Mar 20, 2017         16

Ажлын хэсэг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт ажиллаж эхэллээ

iaac

 

 

Авлигатай тэмцэх газрын даргын тушаалаар

 

 

байгуулагдсан ажлын хэсэг 3 сарын 17-ний өдрөөс эхлэн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт ажиллаж эхэллээ.

Ажлын хэсгийн ахлагч Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга Ц.Цэцэгдэлгэрэхээс удирдамжийн зорилго, чиг үүрэг, хийгдэх ажлын талаар тус Газрын дарга Ц.Ганхүү, дэд дарга А.Батбаяр, Захиргаа, удирдлага хамтын ажиллагааны газрын дарга Р. Ганхуяг зэрэг  тус агентлагийн газар, хэлтсийн удирдлагуудад танилцуулж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр  хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцсон байна.

Тус газрын удирдлагуудын зүгээс агентлагын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, өнөөгийн нөхцөл байдал болон цаашид хэрэгжүүлэх ажлын талаар товч танилцуулга хийж, агентлаг дээр ажиллах хугацаанд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Ажлын хэсэг удирдамжинд заасан хугацаанд Барилга, хот байгуулалтын яам болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар ажиллах Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүнээр ажиллах хүсэлтэй иргэдийн материалыг хүлээн авах бөгөөд энэ талаархи мэдээллийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын  цахим хуудаст байршуулаад байна.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us