АЖЛЫН ХЭСЭГ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ АЖИЛЛАЛАА
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг УИХ-аас 2016
оны 11 сард батлан гаргасан. Уг хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлж ажиллах, сурталчлан таниулах авлигын эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлын хүрээнд Авлигатай тэмцэх газрын Аюулгүй байдал, хяналт шалгалт нууцын албаны дарга Т.Баярхүүгээр ахлуулсан 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Чингэлтэй дүүрэгт ажиллалаа.
Энэхүү ажлын гол зорилго нь яам, агентлаг, нийслэл,
дүүргийн төрийн байгууллагын албан хаагчдад Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах, яам, агентлагийн дэргэд болон нийслэл, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, иргэдээс гомдол мэдээлэл хүлээн авах, авлигын эрсдэлийн үнэлгээ хийх, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлах, авлигын эсрэг сургалт зохион байгуулах, арга зүйн туслалцаа үзүүлэх юм. Ажлын хэсгийн хуралдаанд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж болон хэлтэс албадын дарга нар оролцлоо.