Mar 20, 2017         10

Ажлын хэсэг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд ажиллаж байна

iaac

 

 

Авлигатай тэмцэх газрын даргын “Яам, агентлаг,

 

 

нийслэл, дүүрэгт ажиллах удирдамж”-ийн дагуу Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Хяналт шалгалтын албаны дарга, Ахлах комиссар Л.Сүх-Очироор ахлуулсан ажлын хэсэг өнөөдрөөс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд ажлаа эхлүүллээ.

Авлигатай тэмцэх газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайд Н.Номтойбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр нар хүлээн авч уулзлаа. Уулзалтаар үйл ажиллагааны тайлан, мэдээллээр хангаж ажиллах, цаашид авлигын эсрэг хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.

Авлигатай тэмцэх газраас төр, захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд зөвлөмж өгч, хяналт тавьж ажиллаж байгаа бөгөөд удахгүй ХНХЯ-ны харьяа агентлаг болох Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт тус тус ажиллана.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us