Jan 19, 2017         3

Мэдүүлгээ “Баталгааны маягт”-аар бүртгүүлнэ

Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн гаргаж өөрийн харъяа байгууллага, мэдүүлгийг бүртгэх эрх бүхий албан тушаалтандаа “Баталгааны маягт”-аар бүртгүүлэх үүрэгтэй.

Энэ жилийн хувьд төрийн болон орон нутгийн нийт байгууллага, тэдгээрийн салбар, нэгжийн мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах, эрх бүхий албан тушаалтнуудын 45 орчим хувь нь шинээр томилогдсон, мэдүүлэг гаргагчдын 25 хувь нь өөрчлөн шинэчлэгдсэн бөгөөд Авлигатай тэмцэх газраас мэдүүлэг гаргагч нарт тогтмол заавар зөвлөмж өгч, арга зүйн удирдлагаар ханган ажиллаж байна.

Тус газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс хамтран 2016 оны 1 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд Улсын Их Хурлын дэргэдэх байгууллага, Засгийн газрын яам, агентлагийн болон нийслэлийн Засаг даргын Тамгын газрын харъяа байгууллагуудын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтан нарт зориулсан нэгдсэн сургалтыг зохион байгуулсан байна.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us