Feb 13, 2017         10

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ДАРГА, ТЭРГҮҮН КОМИССАР Х.ЭНХЖАРГАЛ КАНАД УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД ЭД ЖЭЙГАР-Г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал Канад улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Эд Жэйгар –г 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч уулзлаа.

iaac

 

 

 

Уулзалтын эхэнд Х.Энхжаргал Авлигатай тэмцэх газрын

 

 

хуулиар хүлээсэн чиг үүрэг, бүрэн эрх, үйл ажиллагааны талаар танилцуулаад өнгөрсөн онд Улсын Их Хурлаар баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд иргэд, олон нийтийн хяналт, оролцоог бүх чиглэлээр түлхүү нэвтрүүлэхийг зорин ажиллаж байгаа талаар танилцуулж, Канад улсын санхүүжилтээр хэрэгжүүлж буй Азийн сангийн төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж буйд талархал дэвшүүлэв.

iaac

 

 

Ноён Эд Жэйгар Канад улс, Монгол улсын харилцаа, хамтын

 

 

ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буйг тэмдэглээд, Авлигын эсрэг үндэсний чуулган амжилттай болсон талаар онцлож цаашид Авлигатай тэмцэх газартай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэл эрмэлзэл дүүрэн байгаагаа илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд Канад улсаас Монгол Улсад суугаа Элчид сайд Эд Жэйгар цаашид хоёр орны найрсаг харилцааг хөгжүүлэх, Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллахаа мэдэгдлээ.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us