Dec 06, 2016         10

Оюутан залуусын мэтгэлцээний тэмцээнд “Шихихутуг” сургуулийн баг тэргүүлэв

iaacНҮБ-аас тунхагласан Авлигын эсрэг олон улсын өдөр болон Авлигатай тэмцэх газар үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойг угтсан арга хэмжээний хүрээнд “Авлигатай тэмцэхэд олон нийтийн оролцоо” сэдэвт нийслэлийн их, дээд сургуулиудын аварга шалгаруулах парламентын мэтгэлцээн тэмцээнийг 2016 оны 12 дугаар сарын 4-ний өдөр “Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим”-тай хамтран амжилттай зохион байгууллаа.

Тэмцээнд нийслэлийн их, дээд сургуулиудаас нийт 64 баг оролцож, “Төрийн албан хаагч давхар ажил эрхэлж, орлого олж, цалин авч болно”, “Төрийн үйлчилгээг сайн үзүүлсэн албан хаагчид сэтгэлийн бэлэг өгөх нь зөв”, “Өндөр цалинтай төрийн албан хаагч авлигад автахгүй”, “Жирийн иргэн надад сайн танилаараа ажлаа бүтээлгэхэд буруу юм байхгүй”, “Авлигад хамгийн их идэгдсэн салбарын ажилтнуудыг ажлаас нь бөөнөөр халж бусдад сургамж болгох хэрэгтэй”, “Тухайн үйл ажиллагаа нь олон нийтийн төлөө бол төрийн байгууллага нь бусад байгууллага, хувь хүнээс хандив нээлттэй хүсч болно”, “Авлигын үүсэл нь манай орны бэлэг сэлт өгдөг уламжлалтай холбоотой”, “Зарим тохиолдолд хахууль өгч ажлаа амжуулах нь илүү үр ашигтай байдаг”, “Хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах нь авлигатай тэмцэх үр дүнтэй арга мөн” гэсэн 8 шийдлийн хүрээнд мэтгэлцсэн юм.

iaac

Уг тэмцээнд “Шихихутуг” хууль зүйн сургуулийн “Гэрэгэ-1” багийн Э.Сайнсанаа, Г.Насантогтох нар тэргүүлсэн бол Отгонтэнгэр их сургуулийн “Тулах цэг-111” багийн Н.Булгантамир, Б.Ануужин нар удаалж, МУИС-ийн Нийгмийн ухааны сургуулийн “Булган” багийн Д.Өлзийнаран, Т.Номуунболор, Санхүү, эдийн засгийн их сургуулийн “Maximite” багийн Б.Есөнзаяа, У.Өэлүнзээ нар 3 дугаар байрт шалгарлаа.

 

iaacОюутан залуучуудын авлигын эсрэг санал санаачилгыг дэмжих, тэдний идэвх оролцоог нэмэгдүүлэх, авлигын ойлголт, шалтгаан нөхцөл, хор хөнөөлийг таниулах, сурталчлах, тэдний дуу хоолойг сонсох, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх зорилготой уг мэтгэлцээний тэмцээнд орон нутгийн их, дээд сургуулийн оюутнуудыг хамруулан цаашид улам бүр өргөжүүлэхээр төлөвлөж байна.

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us