Mar 13, 2017         11

АЖЛЫН ХЭСЭГ БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНААС АЖЛАА ЭХЭЛЛЭЭ

iaac

 

 

Авлигатай тэмцэх газрын даргын энэ сарын 9-ний

 

 

өдөр баталсан “Яам, агентлаг, нийслэл, дүүрэгт ажиллах удирдамж”-ийн дагуу Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, Ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээр ахлуулсан Ажлын хэсэг өнөөдрөөс БХБЯ-нд ажлаа эхлүүллээ.

Ажлын хэсгийн бие бүрэлдэхүүн Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга У.Отгонбаяр, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Батжаргал, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Н.Нарантуяа нарын газар, хэлтсийн удирдлагуудтай уулзан шалгалтын удирдамж, хамрах хүрээг танилцуулав.

Ажлын хэсэг энэ сарын 13-21-ний өдрүүдэд тус яаманд ажиллаж, уулзалт зохион байгуулах, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах, албан тушаалтнуудын гаргасан тушаал, шийдвэр, дүрэм, төлбөр хураамж тогтоосон баримт бичгүүдтэй танилцах юм.

Дээрх үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажлаас гадна салбарын нөхцөл байдлыг судлан үнэлэлт дүгнэлт өгөх, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг таниулан сурталчлах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ил тод байдлыг хангах чиглэлээр арга зүйн зөвлөмж өгөх зорилт дэвшүүлж байгааг Ажлын хэсгийн ахлагч Ц.Цэцэгдэлгэрэхээс онцлон дурдав.

Мөн энэ хугацаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд, Авлигатай тэмцэх газрын даргын хамтарсан журмын дагуу Барилга, хот байгуулалтын яаманд ажиллах Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүнээр ажиллах хүсэлтэй иргэдийн материалыг хүлээн авах бөгөөд Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлага зэрэг тодорхой мэдээллүүдийг тус яамны цахим хуудаст байршуулаад байна.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us