Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа байгууллага дээр ажиллажээ
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг
сурталчлан таниулах ажлыг зохион байгуулж буй Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгээс 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Хүнс хөдөө аж ахуй яамны харьяа Мал эмнэлэг үржлийн газарт ажилласан байна.
Ажлын хэсэг тус газрын дарга П.Ганхуяг, эрх бүхий албан тушаалтан Н.Өнөрбаяр, төсөв санхүү хариуцсан мэргэжилтэн С.Мягмаржав болон бусад албаны хүмүүстэй уулзалдан ажлын удирдамж чиглэл зорилгоо танилцуулжээ.
Мөн ажлын хэсэг Мал эмнэлэг үржлийн газрын даргын баталсан тушаал шийдвэр, дүрэм журмыг хянан үзэж, иргэд, аж ахуй нэгжээс ирүүлсэн гомдол мэдээллийн шийдвэрлэлт, төсөв худалдан авах ажиллагаатай танилцсан ба тус газрын нийтийн албан хаагчидад “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”, “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ, илэрхийлэх зөрчил үүссэн тухай мэдэгдэл тайлбар”, “Хөрөнгө орлогын мэдүүлгийг хэрхэн гаргах” талаар мэдээлэл, зөвлөмж өгч ажилласан байна.
Харин тус газрын дарга П.Ганхуяг "Авлигатай тэмцэх газраас ажиллаж буй зөвлөн, туслах чиглэлийн шалгалт нь бид нарыг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зөвлөх, арга зүйгээр хангасан үр дүнтэй шалгалт болж байна. Цаашид энэ чиглэлийн ажлыг олон газарт зохион байгуулж ажиллах тал дээр анхаарч ажиллахыг хүсэж байна" хэмээн хэлсэн байна.