Dec 13, 2016         5

Төрийн болон нутгийн захиргааны 106 байгууллагын удирдлагад зөвлөмж, чиглэл хүргүүлэв

Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамрагдах мэдүүлэг гаргагчид нь хуульд заасан үндэслэлийн дагуу хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор www.meduuleg.iaac.mn цахим хуудсаар шинэчлэн мэдүүлэх үүрэгтэй бөгөөд тус газраас цахим системийг шинэчлэх, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянах үйл ажиллагааг цахимаар хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Мөн тус газраас хөрөнгө, орлогын мэдүүлгийг улсын хэмжээнд бүртгэх, хүлээн авах үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдуулан 2017 оны мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааны бэлтгэл ажлыг ханган ажиллах чиглэлээр төрийн болон нутгийн захиргааны нийт 106 байгууллагын удирдлагуудад зөвлөмж, чиглэлийг боловсруулан хүргүүлсэн байна.

2016 оны Улсын Их Хурал, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн дүн болон Монгол Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолоор Засгийн газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан төрийн байгууллагуудын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтны 40 гаруй хувь нь шинээр томилогдон өөрчлөгдсөн тул Авлигатай тэмцэх газраас мэдүүлэг гаргагч болон мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудыг арга зүйн удирдлагаар хангаж сургалт зохион байгуулан ажиллаж байна.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us