Цагдаагийн алба хаагчдад зориулсан сургалтыг судалгаанд тулгуурлан зохион байгуулав
Авлигатай тэмцэх газраас авлигын нийгмийн хор аюулыг олон нийтэд
сурталчлах ажлыг тасралтгүй явуулах, авлигын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, түүнтэй тэмцэх арга барилд сургах, хууль тогтоомжийг сурталчлах, төрийн болон нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдад сургалт хийх зэрэг ажлыг зохион байгуулдаг.
Энэ хүрээнд нийслэлийн Хан-Уул дүүргийн Хөдөлгөөний аюулгүй байдлын хангах тасгийн алба хаагчид болон төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн мөрдөн байцаагчид “Авлигаас урьдчилан сэргийлэх нь” сэдвийн хүрээнд тус тус сургалт зохион байгууллаа.
Авлигатай тэмцэх газраас хийсэн цагдаагийн байгууллагын авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй ажлын байр, албан тушаал, удирдах алба хаагчдын авлигын хандлагыг тодорхойлох судалгааны дүнд тулгуурлан сургалт-мэдээллийн үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулсан бөгөөд цаашид цагдаагийн алба хаагчдыг үргэлжлүүлэн хамруулах юм.
“Цагдаагийн байгууллагын авлига, хүнд суртал болон ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй ажлын байр, албан тушаал, удирдах алба хаагчдын авлигын хандлагыг тодорхойлох судалгаа”-г хийхээр Цагдаагийн ерөнхий газартай хамтран ажиллаж байна.