Sep 26, 2016         7

ЕАБХАБ-ын олон улсын хуралдаанд АТГ-ын төлөөлөгчид оролцов

iaac

 

 

Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Ц.Нямдорж Чех

 

улсын Прага хотноо зохион байгуулагдсан Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Эдийн засаг, байгаль орчны 24 дэх удаагийн чуулга уулзалтад оролцов. Чуулга уулзалтад 55 улс орны 180 гаруй төлөөлөгч оролцсон байна.

Тэрээр уг чуулга уулзалтын “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, авлигатай тэмцэхэд хувийн хэвшлийн үүрэг оролцоо” сэдэвт салбар хуралдаанд илтгэл тавьж, бусад орны зочид, төлөөлөгчдийн сонирхсон асуултад хариулж, харилцан туршлага судалж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Эрхэлсэн комиссар Ц.Нямдорж Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Эдийн засгийн ахлах мэргэжилтэн Андрей Мунтеантай уулзаж, Авлигатай тэмцэх газрыг чадавхижуулах чиглэлээр ярилцан санал бодлоо солилцсон байна.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us