Insurance covers risk of fire absence
										
										 Jan 3, 2023 
										
										 Previous Post 
									
									Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэст Авлигын эсрэг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсгийг үндэслэн Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлөөс ирүүлсэн гомдлыг хянан шалгаж байна.
Уг гомдолд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайханы авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомж зөрчсөн асуудлын талаар дурдсан байна.