Jan 11, 2017         8

Гадаадын зочид, төлөөлөгчид “Авлигын эсрэг үндэсний чуулган”-д оролцож байна

iaac

Авлигатай тэмцэх газар үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор авлигатай тэмцэх чиглэлээр ажилладаг олон улсын байгууллагын төлөөлөгчид Монгол Улсад хүрэлцэн ирэв.

Авлигын эсрэг олон улсын академийн удирдах зөвлөлийн гишүүн Тан Сри Кассим Бин Мухамед, “Стар санаачилга” байгууллагын ахлах зөвлөх Шервин Мажлеси, БНХАУ-ын Ардын дээд прокурорын Авлигатай тэмцэх товчооны 4 дүгээр товчооны дарга Сон Хансон, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Эдийн засаг, байгаль орчны газрын эдийн засгийн зөвлөх Роел Жансенс, БНСУ-ын Авлигын эсрэг, хүний эрхийн хорооны төлөөлөгч Кёнхи Жу, Си Хи Парк нар 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулсан “Авлигын эсрэг үндэсний чуулган”-д оролцов.

Авлигатай тэмцэх чиглэлээр олон улсад үйл ажиллагаа явуулдаг зочид, төлөөлөгчид Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын 10 жилийн ойн хүрээнд тус газрын удирдлагуудтай ажил хэргийн уулзалт хийж, хамтын ажиллагааны холбоо харилцаагаа цаашид улам өргөжүүлэх талаар санал солилцож ярилцлаа.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us