Aug 05, 2016         11

Гадаад мэдээний тойм

Хятадын генерал авлигын улмаас бүх насаараа хоригдох ял шийтгүүллээ

iaac

 

 

Хээл хахууль авсан хэмээн буруутгагдаж байсан 74 настай, тэтгэвэрт

 

гарсан армийн генерал Гуо Бошион-ыг авлигын хэргээр армийн шүүхээс бүх насаар нь хорих ял шийтгэсэн талаар Хятадын төрийн мэдээллийн Синхуа агентлагаас мэдээллээ. Мөн агентлагаас мэдээлснээр Гуогийн генерал цол болон хувийн хөрөнгийг нь хураасан байна.

Гуо нь дэлхийн хамгийн том арми болох Хятадын Ардын чөлөөлөх армийг хариуцдаг Хятадын Армийн төв хорооны дэд даргын үүргийг 2002-2012 оны хооронд гүйцэтгэж байсан юм. Мөн энэ хугацаанд тус улсын Коммунист намын Улс төрийн товчооны 25 гишүүний нэг байсан билээ. Гэвч өнгөрсөн онд авлигын хэрэгт холбогдсоных нь дараа Коммунист намаас түүнийг хөөсөн юм.

Шүүх хурал хаалттай болсон бөгөөд Синхуа агентлаг энэ хэрэгт дурдагдсан мөнгөний дүнг тодорхой хэлээгүй юм. Хэдий тийм ч өнгөрөгч 4 дүгээр сард “South China Morning Post” сонинд бичсэнээр Гуо нь 12.3 сая доллартай тэнцэх хэмжээний хээл хахууль авсан хэрэгт буруутгагдан ялласан аж. Мөн сонинд нийтэлснээр дээрх мөнгөн дүн бол Ерөнхийлөгч асан Ху Жинтао-гийн удирдлагад ажиллаж байсан өндөр албан тушаалтнуудын нэг болох Гуо генералын хууль бусаар хуримтлуулсан мөнгөний өчүүхэн хэмжээтэй тэнцүү байх магадлалтай аж. Генерал асан Гуо өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч, чин санаанаас гэмшиж, давж заалдахгүй гэдгээ илэрхийлсэн болохыг Синхуа агентлаг мөн дамжуулсан юм. Харин Ройтерс агентлаг тус улсын Батлан хамгаалах яамны цахим хуудаснаас “Авлига бол манай намын хамгийн том аюул, армийн тулалдах чадварыг алдагдуулагч” гэснийг иш татсан байна.

Мөн дээрх хэргээс гадна өөр нэг генерал Суй Кайхоу-г бусдад давуу байдал олгох зорилгоор хээл хахууль асан хэрэгт холбогдуулан өнгөрөгч онд буруутгаж байсан ч шүүх хурал болохоос өмнө нас барсан юм. Тухайн үед төрийн мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэхдээ Суй Кайхоугийн Бээжин дэх гэрт байсан бэлэн мөнгө, эртний болон үнэт эдлэлийг төрөлжүүлж, бүртгэхэд нэг долоо хоног шаардсан бөгөөд бүгдийг нь шилжүүлэхэд 12 ширхэг ачааны машин ашигласан гэжээ.                               

                                                                                                                                                             Эх сурвалж

Авлигатай тэмцэх нэгж авлигын эсрэг сургалтын хөтөлбөрийг өргөжүүлнэ

iaac

 

 

Камбож улсын Боловсрол, залуучууд, спортын яамнаасАвлигатай

 

 

тэмцэх нэгж (Камбожийнавлигатай тэмцэх байгууллага)-ийнавлигын эсрэг сургалтын хөтөлбөрийг 4-6 дугаар курсийн оюутнуудын хичээлднэмэхээр ажиллаж байгаа аж. 

Нийгмийн ухааны чиглэлээр суралцаж буй оюутнуудад нэгдолоо хоногт авлигын эсрэг боловсрол олгох гурван цагийн хичээл орно хэмээнБоловсрол, залуучууд, спортын яамны хэвлэлийн төлөөлөгч Рос Салин хэлсэн байна.Сүүлийн хоёр жилийн хугацаанд энэ хичээлийг дунд болон ахлах сургуулийнсургалтын хөтөлбөрт мөн тусгаад байсан билээ. Уг хичээлээр албан тушаалын гэмтхэрэг, хээл хахууль, сонирхлын зөрчил болон Авлигын эсрэг хуулийн талаароюутнуудад заах ажээ. 

“Транспэрэнси интернэшнл-Камбож” байгууллагын гүйцэтгэхзахирал Кол Прап “Залуучуудад энэ хичээлийг заах болсон нь хүмүүсийн сэтгэлгээгөөрчлөхөд тустай, авлигын эсрэг соёлыг бий болгоно”  хэмээн тэмдэглэсэн байна. 

Эх сурвалж

Судлаачид шоронгийн авлигыг онцолж байна

Судлаачдын тогтоосноор Их Британи, АНУ, Австралийн шоронгуудад авлига, мансууруулах бодисын худалдаа, хоригдлын биед халдах асуудал түгээмэл байгаа аж. Өөрөөр хэлбэл, Флиндерийн их сургууль болон Деакины их сургуулийн гэмт явдал судлал (криминалистик)-ын багш нар дээрх гурван улсын шоронгийн системийн мэдээлэлд судалгаа хийж үзэхэд шоронд авлига түгээмэл байгаа нь тогтоогдсон байна.

Флиндерийн их сургуулийн Гэмт хэрэгтэй тэмцэх бодлого, судалгааны төвийн профессор Эндрю Голдсмитийн хэлснээр шорон дахь авлигын асуудлыг онцгой анхаарах хэрэгтэй аж. Тэрээр хэлэхдээ “шоронд гарч буй гэмт хэрэг, ёс бус үйлдэл нь шоронгийн дэг журам сахиулах байдал/ хоригдлуудын эрхэд нөлөөлөхийн зэрэгцээ хоригдож байсан хүмүүсийг нийгэмд дахин нийгэмшихэд ч нөлөөлнө. Хэрэв бид гэмт хэрэг нэмэгдэж байгаа явдалд анхаарал хандуулахыг хүсвэл шоронд орж буй хүмүүсийн хүмүүжиж буй байдал болон түүний сөрөг үр дагаварт анхаарал хандуулах хэрэгтэй” гэжээ.

Мөн судлаачдын үзэж байгаагаар шоронд шударга байдлыг нэмэгдүүлэхийн тулд шоронгийн ажлын байранд ажилд орохоор ирүүлсэн хүмүүсийн мэдүүлгийг сайтар нягтлах, алба хаагчдаа сургах, хянах, шүгэл үлээгчийг хамгаалах бодлогыг бий болгох хэрэгтэй байгаа ажээ. Үүний зэрэгцээ хоригдлуудад ч мөн архи, мансууруулах бодист донтох эмгэгийн эмчилгээ хийх, боловсрол олгох сургалт явуулах шаардлагатай байгаа гэв.

Эх сурвалж

Хээл хахуулийн улмаас “Latam Airlines” 22 сая доллар төлөх тохиролцоонд хүрэв

Латин Америк дахь агаарын тээврийн хамгийн том компаниболох “LATAMAirlines” групп 10 жилийн өмнөхАргентин дахь хээл хахуулийн хэргийн улмаас 22.2 сая долларын торгууль төлөхтохиролцоонд хүрсэн талаар АНУ-ын хууль хяналтын байгууллагууд мэдээллээ. 

“Аргентин дахь тус компанийн салбар нь ажилтнууддаа багацалин өгөх, хөдөлмөрийн хуулийг чанд мөрдөхгүй байх зорилгоор компанийнажилтнуудын холбоо /үйлдвэрчний эвлэл/-ны албан тушаалтнуудад 2006-2007 оныхооронд хууль бус төлбөр төлсөн”-тэй нь холбогдуулан LATAM группд торгууль оногдуулсан хэмээн АНУ-ын Үнэт цаасныхорооноос мэдээлсэн байна. Чили улсад төвтэй агаарын тээврийн “LANairlines” болон Бразилийн “ТАМ”компаниуд 2012 онд нэгдэж “LATAM Airlines” группийг бий болгосон бөгөөд энэ хэрэг “LANAirlines” компанитай холбогдож байгаа аж.

“LAN airlines” компани нь Аргентин дахь ажилтнуудын холбоотойхэлэлцээр хийх зорилгоор зөвлөхийг авч ажиллуулах талаар хуурамч гэрээбайгуулсан байсан бөгөөд бөгөөд уг гэрээний дагуу ажиллах бус харин тускомпанийн ажилтнуудын холбооны авлигач албан тушаалтнуудад хахууль өгч байсансхем ажээ. 

“АНУ-ын Делавэрт салбартай агаарын тээврийн компанийнэнэхүү хээл хахуулийн схем нь АНУ-ын Гадаад дахь авлигын хуулийг зөрчсөн бөгөөдгэмт хэргийн торгуульд 12.75 сая доллар төлөхөө зөвшөөрсөн. Хээл хахуулийнулмаас тус компани 6.7 сая долларын ашиг олсон” хэмээн АНУ-ын Хууль зүйняамнаас мөн мэдэгдсэн байна. Үүнээс гадна нягтлан бодох бүртгэлийн хяналттавиагүй нөхөн төлбөр, түүний хүүнд 9.4 сая доллар төлөх тохиролцоог АНУ-ынҮнэт цаасны хороотой хийсэн байна. 

Өнгөрөгч 2 дугаар сард, латин америк дахь агаарынтээврийг эзэмшигч Куэто-гийн гэр бүлийн нэг гишүүн, “LATAMAirlines” группийн үйл ажиллагаахариуцсан захирал Игнасио Куэтог-ийг уг хэрэгт холбогдуулан буруутгаж 75000долларын торгууль оногдуулж байсан билээ. Холбогдох хуулийн байгууллагуудтайхамтран ажилласан. Цаашид дотоод хяналтаа сайжруулах арга хэмжээ авч ажиллажбайгаа талаар “LATAM Airlines” группээс энэ үеэр мэдэгдсэн юм.

Эх сурвалж

Гватемал улс ерөнхийлөгч асан, дэд ерөнхийлөгч асан нарыг авлигын хэргээр шалгахаар болов

iaac

 

 

Авлигын өөр нэг хэрэгт холбогдуулан Ерөнхийлөгч асан Отто Перез

 

Молина болон түүний дэд ерөнхийлөгч нарыг прокуророор шалгуулах албан ёсны шийдвэрийг Гватемалын шүүх гаргаад байна. Өөрөөр хэлбэл, бизнес эрхлэгч, банкны ажилтан, төрийн албан хаагч зэрэг 53 хүн оролцсон авлигын нэгэн гэмт хэрэгт холбогдуулан хээл хахууль авсан, мөнгө угаасан байж болзошгүй хэмээн Перез Молина болон Роксана Бальдетти нарыг шалгах шийдвэрийг шүүгч Мигель Ангел Гальвэс гаргасан юм.

Өнгөрсөн онд эхлээд Роксана Бальдетти, дараа нь Перез Молина нар авлига луйврын сүлжээнд холбоотой хэмээн буруутгагдсаныхаа дараа албан тушаалаа өгсөн билээ. Хэдий тийм ч тэд уг авлигын асуудлыг үгүйсгэсээр байгаа юм. Ерөнхийлөгч асан 65 настай Перез Молинагийн эсрэг үүсгээд байгаа энэ удаагийн авлигын хэрэг бол түүний хувьд хоёр дахь нь, харин 54 настай дэд ерөнхийлөгч асан Роксана Бальдеттийн хувьд гурав дахь хэрэг нь болж байна. Одоогийн байдлаар энэ хоёр сэжигтнийг саатуулан шалгаж байгаа юм.

Шүүхээс гаргасан шийдвэрт Перез Молина сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм. Учир нь уг шийдвэрийн дагуу түүний хоёр хэргийг нэгтгэж нэг болгох боломжтой болж байгаа аж. Прокурорууд болон Гватемал дахь НҮБ-ын мөрдөн байцаах комиссоос Ерөнхийлөгч асан Перез Молинаг гэмт хэргийн сүлжээг тэргүүлдэг, гэрээ байгуулсны хариуд компаниудаас 37.9 сая долларыг хууль бусаар авсан хэмээн буруутгаж байгаа юм. Мөн үүний зэрэгцээ түүнийг нэг нисдэг тэрэг, нэг тансаг зэрэглэлийн “Jaguar” автомашин, нэг онгоц зэргийг бэлгэнд авсан хэмээн буруутгаж байгаа юм.

Дээрх хэргээс гадна ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгч Бальдетти нар нь гаалийн татвараас зайлсхийх зорилготой бизнес бүлгийн хахуулийн хэрэг “The Line”, боомтыг өргөжүүлэх үйл ажиллагаатай холбоотой 30 сая долларын “TCQ” гэх нэртэй хэргүүдэд холбогдоод байгаа юм.

Эх сурвалж

Алжир дахь “Saipem”-ийн хээл хахуулийн хэрэгт Моссак фонсека холбогдов

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум (ICIJ)-аас гаргасан тайланд дурдсанаар Италийн газрын тос, байгалийн хийн “Saipem” группийг Алжирын талтай гэрээ байгуулахад нь туслах зорилгоор хээл хахуульд зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн асуудлаар Италид шалгагдаж буй 17 компанийн 12-ыг Панамын хуулийн фирм Моссак Фонсека байгуулсан байжээ.

Алжирийн цөлөөс Газар дундын тэнгис хүртэл хийн хоолой барих 10 тэрбум гаруй ам. долларын өртөг бүхий төсөлд Италийн компанийг шалгаруулахын тулд Франц-Алжир гаралтай бизнесмен Фарид Беджауи Алжирийн албан тушаалтнуудтай уулзаж 275 сая ам. долларыг хахуульд өгсөн хэмээн олон нийт хардаж байгаа юм.

Уг хээл хахуулийн хэрэгт Итали, Алжирийн прокурорууд шалгалт явуулж байна. Улмаар Италийн прокуроруудаас бизнесмен Фарид Беджауид холбоотой хэмээн үзэж байсан 17 компанийн 12-ыг нь Моссак Фонсека байгуулсан болохыг ийнхүү тогтоогоод байна. Хууль хяналтын байгууллагатай хамтарч ажилладаг болохоо мэдэгддэг “Saipem” группийн охин компанийг Алжирийн нэгэн компанид тоног төхөөрөмж нийлүүлэх асуудалтай холбоотой өөр нэг хэрэгт шүүхээс буруутан 2016 оны 2 дугаар сард торгуулийн ял оногдуулж байсан билээ.

Ер нь “Saipem” группийн Алжир дахь хээл хахуулийн асуудал бол тус компанийн анхных биш юм. Өөрөөр хэлбэл, Бразилийн Петробрас компанитай гэрээ байгуулахын тулд “Saipem” групп хээл хахууль өгсөн байж болзошгүй хэмээн 2015 онд Бразилийн прокурорууд үзэж байсан юм. Гэвч үүний дараагаар “Saipem” групп Бразилийн хуулийн байгууллагуудаас энэ асуудалтай холбоотой ямар нэгэн баримт аваагүй гэдгээ мэдэгдсэн юм. Мөн энэ оны эхээр олон тэрбум еврогийн өртөг бүхий хийн хоолой барих “South Stream” төсөлд “Saipem” групп ялалт байгуулаад байсан ч Оросын тал төслийг зогсооны дараагаар “Газпром”-оос 759 сая еврог тус групп нэхэмжлээд байгаа зэргийг дурдаж болох юм.


Эх сурвалж

Багц мэдээллийг Авлигатай тэмцэх газрын   

  Судалгаа шинжилгээний албанд орчуулж бэлтгэв.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us