Б.Дангаасүрэн: Авлигатай тэмцэх газарт хэрэг мөрдөх эрх олгоогүй
Шинээр байгуулсан Авлигатай тэмцэх газарт Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөнийхөн очив. Ямар учраас тус газрыг зорьсон тухайгаа ЭНИХ-ний тэргүүн Ж.Батзандан:
-УИХ-аас Авлигын эсрэг хуулийг батлан гаргаснаас хойш есөн сар, Авлигатай тэмцэх газрыг байгуулснаас хойш гурван сар болсон. Энэ хугацаанд тус газар ямар ч ажил хийсэнгүй. Уг нь эднийх чиг үүргийнхээ хүрээнд авлига, хээл хахуулийн гэмт хэрэгт нэг холбогдсон төрийн албан тушаалтнуудыг өөрийн санаачилгаар болон иргэд, байгууллагын мэдээллийн дагуу мөрдөн шалгах ёстой гэж үзэж байна. Тиймээс бид тус газрын дарга Б.Дангаасүрэнд албан шаардлага өгч байгаа юм гэсэн.
Тэдний шаардлагыг Авлигатай тэмцэх газрын дарга Б.Дангаасүрэн хүлээж аваад дараахь зүйлийг хэллээ:
-Өнгөрсөн хугацаанд шинээр байгуулсан газар учраас байрны асуудал, засвар, төсөв, боловсон хүчин гэсэн асуудалд анхаарлаа хандууллаа. Биднийг ажлаа хийгээгүй гэж ойлгож болохгүй. Учир нь одоогийн байдлаар манай газарт хэрэг мөрлөх эрх олгогдоогүй байгаа. Хэрэг мөрдөх эрх олгосон тохиолдолд мэргэжлийн 20 гаруй мөрдөн байцаагчид байгаа гэв.