Jul 29, 2016         6

Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал Олон нийтийн зөвлөлийн гишүүдтэй уулзав

iaac

 

Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал тус газрын дэргэдэх Олон

 

 

нийтийн зөвлөлийн дарга Л.Төр-Од, гишүүн Д.Цэрэнжав, М.Оюунчимэг, Б.Нямдорж нарын төлөөлөлтэй өнөөдөр уулзлаа. Энэ нь Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргалын албан ажлаа хүлээж авснаас хойших анхны уулзалт юм.

Олон нийтийн зөвлөлийн дарга Л.Төр-Од авлигатай тэмцэх амаргүй албанд томилогдсонд нь баяр хүргэж, амжилт хүсээд алд цагаан хадаг барьж мэндчилэв. Тэд авлигатай тэмцэх ажилд олон нийтийн хяналтыг бий болгох боломж, арга замын асуудлаар харилцан ярилцаж, санал бодлоо солилцов.

iaac

 

 

Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал “Авлигатай амжилттай

 

тэмцэж байгаа улс орнуудын туршлагыг харахад олон нийтийн оролцоо, хяналтын хүчээр үр дүнтэй ажиллаж, амжилтад хүрсэн байдаг. Тиймээс авлигатай тэмцэх ажил бол зөвхөн Авлигатай тэмцэх газрын ажил биш бөгөөд энэ нь бүх нийтийн оролцоо, хяналт, үйлс байх ёстой. Өөрөөр хэлбэл, авлигатай тэмцэх ажлыг олон нийтийн хяналтад өгье. Харин энэ үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах вэ гэдэг талаар та бүхний саналыг сонсъё, бүгдээрээ харилцан ярилцъя” гэж хэллээ.

Олон нийтийн зөвлөлийн гишүүд авлигатай тэмцэх ажилд олон нийтийн хяналтыг бий болгох чиглэлээр саналаа илэрхийлэв. Тухайлбал, Олон нийтийн зөвлөлийн дарга, “Транспэрэнси интернэшнл Монгол” байгууллагын гүйцэтгэх захирал Л.Төр-Од “Авлигатай тэмцэх чиглэлээр үндэсний хөтөлбөр, алсыг харсан бодлого хэрэгтэй. Энэ хөтөлбөр, бодлогын баримт бичгээ боловсруулах чиглэлээр хамтарч ажиллах саналтай байна” гэж хэлэв.

Олон нийтийн зөвлөлийн гишүүн, “Ил тод байдал сан” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Д.Цэрэнжав “Соён гэгээрүүлэх ажлын үндсийг өөрчлөх шаардлагатай. Авлигын хүндийн төв өөр тийшээ шилжээд байгааг харгалзах ёстой. Төрийн байгууллагын үйл ажиллагааг ил тод болгох замаар урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах нь зөв. Төрийн байгууллагаас гаргасан шийдвэр бүхэн гармагцаа ил тод болдог байх, ингэснээрээ шууд олон нийтийн хяналтад очдог байх хэрэгтэй. Хэдийгээр энэ нь авлигатай шууд холбоогүй ч олон нийтийн механизм үйлчилж байгаа тул маш том хяналт болж чадна. Мониторингийн тогтолцоо бий болгох, өөрөөр хэлбэл төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр бүрийг гармагц нь шууд ил тод болгодог тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байна” гэв.

Олон нийтийн зөвлөлийн гишүүн, Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга М.Оюунчимэг “Танхимын зүгээс Авлигатай тэмцэх газартай хамтран бизнес эрхлэгчдэд зөв мэдээлэл өгөх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд түлхүү анхаарч ажилладаг. Авлигатай тэмцэх зөвлөл байгуулж ажиллуулсан, хүнд суртлын индексийг тооцож гаргадаг болсон, НҮБ-ын “Даян дэлхийн гэрээ”-нд нэгдсэн зэрэг арга хэмжээг хэрэгжүүлснээр зарим эерэг үр дүн харагдаж байгаа. Цаашид ч бид төр-хувийн хэвшлийн хэлцэл, түншлэл хэлбэрээр Авлигатай тэмцэх газартай хамтарч ажиллана. Бидний зорилго нэг. Бизнесийн орчныг эрүүл болгох, ил тод байлгах, засаглалыг сайжруулахын төлөө ажиллана” гэж хэллээ.

Олон нийтийн зөвлөл нь авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар зөвлөмж өгөх зорилго бүхий орон тооны бус 15 гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 4 жилийн хугацаатай томилогддог юм.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us