Nov 21, 2016         3

261 иргэний мэдүүлгийг хянан үзээд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв

Авлигатай тэмцэх газар 2016 оны 11 дүгээр сарын 14-18-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 391 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авчээ. Нийт 645 урьдчилсан мэдүүлгийг хянан шалгасан байна.

Өнгөрсөн долоо хоногт 306 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс 261 нь зөрчилгүй байсан бол 8-ыг нь буцааж, 37-г нь анхааруулсан байна. Одоогийн байдлаар 339 урьдчилсан мэдүүлэг ажиллагаанд хянагдаж байна. Ашиг сонирхлын илт зөрчилтэй гэж үзсэн урьдчилсан мэдүүлэг байсангүй.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Ж.Алдаржавхлан, нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн ахлах байцаагчийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Б.Баярмаа, “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн Маркетингийн албаны даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Ч.Пүрэвсүрэн нарын зэрэг 261 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн байна.

Томилсон тушаал, захирамжийг хүчингүй болгуулах, хууль, журам зөрчсөн, хуулийн үйлчлэлд хамаарагдахгүй, томилох эрх бүхий албан тушаалтнаас ирүүлээгүй, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, холбогдох материал дутуу, ангилал зэрэглэл хамаарахгүй зэрэг үндэслэлээр 8 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг буцаажээ.

Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал бий болсон, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болсныг анхааруулсан, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй зэрэг үндэслэлээр 37 иргэний урьдчилсан мэдүүлэгт анхааруулсан хариу өгсөн байна.

 Өнгөрсөн долоо хоногт хянан шалгасан урьдчилсан мэдүүлгийн дийлэнх нь Ховд, Говь-Алтай, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагаас ирүүлсэн байв.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us