Insurance covers risk of fire absence
										
										 Jan 3, 2023 
										
										 Previous Post 
									
									
Авлигатай тэмцэх газраас Азийн сантай хамтран www.khamtdaa.mn
цахим хуудсыг олон нийтэд танилцууллаа.
Уг цахим хуудсыг авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх болон сайн засаглалыг бэхжүүлэх чиглэлээр мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэх зорилгоор ажиллуулж байна. Авлигатай тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд мэдээ, материал, судалгаа зэргийг оруулах боломжтой байдлаар хийсэн нь www.khamtdaa.mn цахим хуудасны онцлог юм.
Цахим хуудас руу хамтдаа.мон гэсэн монгол домэйн нэрээр нэвтрэх мөн боломжтой ажээ.