Oct 14, 2016         3

“Авлигаас урьдчилан сэргийлэхэд олон нийтийн оролцоо, хяналтыг сайжруулах нь: Асуудал ба шийдэл” сэдэвт илтгэлийн уралдааны удирдамж

Нэг. Зорилго

Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрээс дэвшүүлсэн асуудал, шийдвэрлэх арга зам, саналыг нэвтрүүлэх, хөхиүлэн дэмжих зорилготой.

Хоёр. Хамрах хүрээ

  • Хуульч, судлаачид
  • Иргэний нийгмийн байгууллагууд

Гурав. Илтгэлд тавигдах шаардлага

  • Илтгэлийн сэдэв: “Авлигаас урьдчилан сэргийлэхэд олон нийтийн оролцоо хяналтыг сайжруулах нь”
  • Сэдэв нь: Онол, практик талаас судлагдсан, шүүмж, асуудал дэвшүүлсэн, түүний шийдвэрлэх арга замыг тодорхойлсон байх
  • Бичиг хэргийн стандарт хангасан /үсгийн фонд: Arial, үсгийн хэмжээ: 12, цаасны хэмжээ: A4, мөр хоорондын зай: 1.15-1.5/;
  • Эх сурвалж, ишлэл зүүлт оруулсан байх;
  • Илтгэлийн үндсэн шаардлагыг /хураангуй, түлхүүр үг, үндсэн агуулга, дүгнэлт, ном зүй хэсгээс бүрдэнэ/ хангасан байх;
  • 6-8 хуудсанд багтаана;
  • Нүүр хуудсанд байгууллага, албан тушаал, овог нэр, холбоо барих утас зэргийг тусгана;
  • Илтгэлийг удирдамжид заасан хугацаанд цахим болон цаасан хэлбэрээр ирүүлнэ.

Дөрөв. Хугацаа

2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 17.00 цаг хүртэл Авлигатай тэмцэх газрын 201 тоот өрөөнд цаасан хэлбэрээр, цахим хаяг /sarangerel@iaac.mn/-аар тус тус ирүүлнэ.

Тав. Илтгэлийн уралдаан явуулах журам

1. Уралдаанд оролцох тусгай шаардлага тавигдахгүй бөгөөд сонирхогчдод нээлттэй байна.

2.Хугацаа хожимдсон, илтгэлд тавигдах хэлбэрийн шаардлага хангаагүй илтгэлийг хүлээн авахгүй.

3. Хүлээн авч бүртгэлд орсон илтгэлд засвар хийхийг хориглоно.

4.Уралдаан хоёр шаттайгаар үргэлжилнэ.

  • I шат нь бүртгэгдсэн илтгэлүүдээс 10 илтгэлийг II шатанд оролцуулах эрхийг олгоно
  • II шатанд шалгарсан 10 илтгэлийг хэлэлцүүлж, шилдэг 4 илтгэлийг шалгаруулна.
     

Илтгэгч илтгэлээ презентаци хэлбэрээр бэлтгэж болох ба илтгэх дарааллаа сугална.

Илтгэх хугацаа: 3-5 минут. Шүүгч болон оролцогчдын асуулт, хариултад нэмэлт 2-3 минут өгнө.

II шатанд оролцох эрх олгогдсон 10 илтгэгчийн шилдгийг шалгаруулах уралдаан 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10.00 цагт АТГ-ын байранд болно. Шалгарсан 10 илтгэгчид урьдчилан мэдэгдэнэ. 

Уралдааныг АТГ-ын Тамгын хэлтэс, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс тус бүрээс 1 төлөөлөл, АТГ-ын дэргэдэх ОНЗ-ийн гишүүн 1, эрдэм шинжилгээний 1 ажилтан шүүж хамтран шалгаруулна.

5.Илтгэлийн уралдаанаас 4 байр шалгаруулах ба илтгэлд дараахь үзүүлэлтийг харгалзан үзнэ /0-100 оноогоор дүгнэнэ/.

  • Илтгэлд тавигдах хэлбэрийн шаардлага хангасан эсэх /0 -10 оноо/
  • Зарлагдсан сэдвийн агуулгад нийцэж байгаа эсэх /0 -5 оноо/
  • Эрдэм шинжилгээ, судалгааны аргыг ашигласан эсэх /0 -5 оноо/
  • Судалгааны ажлын шинэлэг тал /0 -10 оноо/
  • Дэвшүүлсэн асуудал шийдэл гарцыг тодорхойлсон байдал /0 -30 хүртэлх оноо/
  • Практикт хэрэглэх боломжтой эсэх /0 -10 оноо/
  • Гаргасан дүгнэлт бодитой эсэх /0 -20 оноо/
  • Илтгэх ур чадвар /0 -10 оноо/

Зургаа. Шагналын сан

Нэгдүгээр байр- Өргөмжлөл, 400 000 төгрөг /1 хүн/

Хоёрдугаар байр- Өргөмжлөл, 300 000 төгрөг /1 хүн/

Гуравдугаар байр- Өргөмжлөл, 200 000 төгрөг /1 хүн/

Тусгай шагналын байр- Өргөмжлөл, 100 000 төгрөг /1 хүн/

Долоо. Уралдааны зохион байгуулалт

АТГ-аас илтгэлийн уралдаан зохион байгуулахтай холбоотойгоор мэдээлэл арга зүйгээр хангах дэмжлэг үзүүлэх бөгөөд холбогдох мэдээллийг 70112467 дугаар утсаар авах боломжтой.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us