Jun 27, 2016         7

“Шударга нийгмийн төлөө хамтдаа” сургалтад Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хамрагдлаа

iaac

 

 

Авлигатай тэмцэх газраас сар бүр зохион байгуулдаг “Шударга

 

 

нийгмийн төлөө хамтдаа” ээлжит сургалтад Нийслэлийн Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын 25 албан тушаалтныг хамруулав.

Сургалтад оролцогчдод Авлигатай тэмцэх газрын хуулиар хүлээсэн чиг үүрэгтэй танилцуулсны зэрэгцээ авлига, ашиг сонирхлын зөрчил, түүний шалтгаан нөхцөл, хор хөнөөлийн талаар ойлголт, мэдлэг олгож, авлигаас урьдчилан сэргийлэх арга замуудын талаар багаар ажиллуулсан юм. Оролцогчдоос гарсан санал нэг бүрийг Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын авлигын эсрэг үйл ажиллагааны 2016 оны төлөвлөгөөнд тусгахаар тогтов.

“Шударга нийгмийн төлөө хамтдаа” сургалтад хамрагдах хүсэлтэй оюутан залуус, анги хамт олон, албан хаагчдыг 70112467 дугаарын утас болон bayartsetseg@iaac.mn цахим хаягаар холбогдон бүртгүүлэхийг урьж байна.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us