Jun 28, 2016         12

Эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагааг үнэлэх шалгуур үзүүлэлтийг баталлаа

iaacАвлигатай тэмцэх газрын дад даргын тушаалаар “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагааны журам”-д эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагааг үнэлэхтэй холбоотой нэмэлт орууллаа.

Төрийн байгууллагуудын авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг үнэлсэн шинжээчдийн багаас өгсөн санал зөвлөмжийн дагуу эрх бүхий албан тушаалтны идэвх санаачилгатай ажиллах хөшүүргийг бий болгох үүднээс ийнхүү нэмэлт оруулжээ.

Эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагааг үнэлэх шалгуур үзүүлэлтийг боловсруулахдаа 3 агуулга /”Мэдүүлгийн бүрдүүлэлт, хяналтын үйл ажиллагаа”, “Урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа”, “Соён гэгээрүүлэх үйл ажиллагаа болон идэвх санаачилга”/-ын хүрээнд 14 шалгуур үзүүлэлтийн дагуу 100 оноогоор үнэлэхээр боловсруулсан бөгөөд Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн үйл ажиллагаанд холбогдох асуудлыг 45 хүртэл, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн үйл ажиллагаанд холбогдох асуудлыг 55 хүртэл оноо өгч үнэлэх юм.

Эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагааг үнэлэх шалгуур үзүүлэлтийг ЭНД дарж үзнэ үү.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us