Oct 24, 2016         3

Авлигатай тэмцэх газар эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж байна

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн хамтарсан ажлын хэсэг Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газарт ажиллаж эхэллээ.

Ажлын хэсэг эрүүл мэндийн байгууллага дахь авлигын эрсдлийг судалгааны үндсэн дээр тодорхойлохын зэрэгцээ авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг тогтоох, арилгах, эрүүл мэндийн салбарт мөрдөж буй хууль тогтоомж, дүрэм журмыг хянах, албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтэд хяналт шалгалт хийх зэрэг чиглэлээр голлон ажиллах юм.

Ажлын хэсгийн ахлагч, Авлигатай тэмцэх газрын ахлах комиссар Д.Дуламсүрэн Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбаттай уулзаж, удирдамжид дурдсан чиглэл, зорилгоо танилцуулав.

Одоогийн байдлаар нийслэлийн төвийн 6 дүүргийн өрхийн эрүүл мэндийн төв, Хавдар судлалын үндэсний төв, Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэл зэрэг II, III шатлалын эмнэлгүүдэд ажиллаад байна.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us