Jun 13, 2016         6

Авлигатай тэмцэх газрын бие даасан байдлаа авч үлдэх хүсэл эрмэлзлийг өндрөөр үнэлжээ

iaac

 

 

Авлигатай тэмцэх газарт ажилласан Европын аюулгүй байдал, хамтын

 

ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын төлөөлөгчдийн айлчлалын талаар тус байгууллагын Хэвлэл, олон нийттэй харилцах албанаас дараах мэдээллийг нийтэлжээ.

2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр, Улаанбаатар хот. Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын урилгаар ЕАБХАБ-ын Эдийн засаг, байгаль орчны чиглэлийн үйл ажиллагааны газраас хийсэн авлигатай тэмцэхэд шаардлагатай нөхцөлийг тодорхойлох гурван өдрийн ажлын айлчлал өнөөдөр өндөрлөлөө.

Ажлын айлчлалын хүрээнд Авлигатай тэмцэх газар, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, “Транспэрэнси интернэшнл” байгууллагын Монгол дахь салбар, Монголын Бизнес эрхлэгчдийн зөвлөл, Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн газар зэрэг байгууллагын 30 гаруй төлөөлөгчтэй уулзаж, тус улсын эрх зүйн орчин, авлигатай тэмцэх байгууллагын талаар ярилцаж, сайжруулахад шаардлагатай зөвлөмжүүдийг өгч, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.

ЕАБХАБ-ын Эдийн засгийн ахлах мэргэжилтэн Андрей Мунтеан хэлэхдээ “Монгол Улсын хувьд авлига чухал асуудлуудын нэг болсон ч Авлигатай тэмцэх газрын удирдлага болон албан хаагчдын бие даасан байдлаа авч үлдэх хүсэл эрмэлзэл, бүх төрлийн авлигатай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр бодлого боловсруулан хэрэгжүүлж байгааг бид өндрөөр үнэлсэн” гэв.

Түүнчлэн Авлигатай тэмцэх газрын дэд дарга Ц.Нямдоржийн хэлснээр “Авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэхээр Авлигатай тэмцэх газар цогц байдлаар ажиллаж байгаа. Манай чадавхийг дээшлүүлэх чиглэлээр айлчлалын үеэр ярилцсан асуудлыг хамтран хэрэгжүүлж, ЕАБХАБ-тай хамтран ажиллахад бид бэлэн” хэмээн мэдэгдлээ.

Ажлын айлчлалын төгсгөлд олон талын төлөөлөл оролцсон зөвлөгөөнийг ЕАБХАБ-ын төлөөлөгчид зохион байгуулж, Авлигатай тэмцэх газрын чиг үүрэг, бие даасан байдлыг нэмэгдүүлэх, бэхжүүлэх, түүнд шүүх засаглал, хууль сахиулах байгууллагуудын гүйцэтгэх үүрэг, иргэний нийгэм болон хувийн хэвшлийн оролцооны талаар зөвлөлдсөн.

Сэдэвчилсэн ярилцлагын үеэр намын санхүүжилтийн зохицуулалтыг сайжруулах, төрийн байгууллагын албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүрдүүлэх, хянан шалгах чадварыг нэмэгдүүлэх, худалдан авах ажиллагааны үйл явцыг улам боловсронгуй болгох, мөнгө угаахтай тэмцэх болон хулгайлагдсан эд хөрөнгө буцаах ажлыг бэхжүүлэх шаардлагатай болохыг онцолсон байна.

Уулзалтад оролцсон төлөөлөгчдөд шинээр хэвлэгдсэн ЕАБХАБ-ын “Авлигатай тэмцэх гарын авлага”-ыг мөн тараасан.

Ийм төрлийн танилцах ажлын айлчлалыг Эдийн засаг, байгаль орчны чиглэлийн үйл ажиллагааны газар 2016 оны 1 дүгээр сараас хойш 8 гишүүн улс оронд хийсэн байна. Танилцах айлчлал хийснээр холбогдох байгууллагуудад ЕАБХАБ-ын удирдан явуулдаг чадавхи бэхжүүлэх загварын сайн засаглал дахь тулгарсан асуудлуудын талаар нээлттэй, үр өгөөжтэй ярилцах боломжийг олгодог юм.

Хэвлэл, олон нийттэй харилцах алба
ЕАБХАБ-ын удирдах газар
Утас: +43 676 71 74 592
press@osce.org

Эх сурвалж: http://www.osce.org/secretariat/246176

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us