Oct 26, 2015         5

“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг дээшлүүлэхэд хүүхдийн байцаагч нарын оролцоо” сэдэвт сургалт эхэллээ

iaacАвлигатай тэмцэх газраас Цагдаагийн ерөнхий газар, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулж буй “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг дээшлүүлэхэд хүүхдийн байцаагч нарын оролцоо” сэдэвт сургалт өнөөдөр эхэллээ. 

Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газартай 2015 оны 4 дүгээр сарын 15-ний өдөр байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд уг сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд Хүүхдийн байцаагч нарыг сургагч багш болгон бэлтгэх, тэднээр дамжуулан хүүхэд, залуучуудын шударга байдлыг нэмэгдүүлэх, зөв хүн болгож төлөвшүүлэх зорилготой юм. 

Сургалтаар Авлигатай тэмцэх газраас “Авлига, ашиг сонирхлын зөрчил хоорондоо ялгаатай юу”, “Ашиг сонирхлын зөрчлийг хуулиар хэрхэн хориглож, хязгаарласан бэ”, “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар төрийн байгууллага, албан тушаалтны үүрэг болон авлигаас урьдчилан сэргийлэх арга зам”, “Ил тод байдлыг хангах чиглэлээр багаар ажиллах сургалтын арга”, “Сургалтын үнэлгээ хийх арга”, “Хувийн ашиг сонирхол ба хөрөнгө, орлогын мэдүүлгийн чиглэлээр анхаарах асуудал”, “2015 оны хүүхдийн шударга байдлын төвшний үнэлгээ, судалгааны аргачлал”, “Хүүхэд, залуучуудад шударга ёсны чиглэлээр мэдээлэл хийх гарын авлага, материалын танилцуулга”, “Бага, дунд, ахлах ангийн сурагчдад “Шударга ёс бидний тэмүүлэл” сэдвээр сургалт хийх аргачлал, анхаарах асуудал, “Төрийн байгууллагын авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг үнэлэх аргачлал” зэрэг нийт 15 орчим сэдвээр сургалт, мэдээлэл хийх юм. Сургалтад төв, орон нутгийн Цагдаагийн газар, хэлтсийн хүүхдийн 49 байцаагч, хүний нөөцийн 47 ажилтан, төлөвлөлт, зохион байгуулалтын 34 тасгийн дарга оролцож байна. 

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us