Уул уурхайн яаманд зөвлөмж, чиглэл хүргүүллээ
Авлигатай тэмцэх газраас хуульд заасан чиг үүргийн дагуу 2016 оны төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд Уул уурхайн яам, Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газарт Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, тайлан мэдээний үнэн бодит байдлыг хангах зорилгоор холбогдох хяналт шалгалтыг явууллаа.
Уул уурхайн яамны холбогдох албан тушаалтнууд нь ашигт малтмалын ордтой холбоотой асуудлаар мэргэжлийн дүгнэлт гаргах, төсөв хөрөнгийг батлах, нөөцийг тогтоох, хяналт шалгалт явуулах үйл ажиллагаанд шинжээчээр буюу ажлын хэсэгт орж ажилладаг тул шинжээчдэд олгож буй урамшууллын үнэлгээ, аргачлалыг хууль тогтоомжид нийцүүлж авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргийг хэрэгжүүлэх талаар тус яаманд зөвлөмж, чиглэлийг хүргүүлэв.