“Миний санал: Авлигагүй Монгол” сэдэвт эссе бичлэгийн уралдаан зарлав
Авлигатай тэмцэх газраас авлигын эсрэг үйл ажиллагаанд олон нийтийн оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлын чиглэлээр болон нийгэмд шударга ёсыг бэхжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг оновчтой тодорхойлох, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэхэд олон нийтийн санал, санаачилгыг өрнүүлэх зорилгоор “Миний санал: Авлигагүй Монгол” /асуудал, шийдэл/ сэдэвт эссе бичлэгийн уралдааныг зарлав.
Эссе бичлэг нь авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, шударга ёсыг бэхжүүлэх асуудлын хүрээнд нийгэмд тулгамдаж буй тодорхой асуудлыг хөндөж түүнийг шийдвэрлэх оновчтой санал санаачилга дэвшүүлсэн байх, тухайн сэдвийнхээ хүрээнд судалгаа хийсэн байх, үндэслэлтэй, бодит тоо баримт болон жишээнд тулгуурласан байх, хөндсөн сэдвээрээ олон талын үзэл бодол, байр суурийг харьцуулан, анализ хийж, дүгнэлт гаргасан байх, хэрэгжих боломжтой шийдэл, бодлогын хувилбарыг санал болгосон байх зэрэг шаардлагыг агуулсан байх ёстой ажээ.
Уралдаанд тэргүүн байр эзэлсэн оролцогчийг 500 000 төгрөгөөр шагнах юм байна.