Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр санаачилгатай ажиллах шаардлагатай
Авлигатай тэмцэх газраас авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй
танилцах, гарсан зөрчил, дутагдлыг арилгуулах, эрх бүхий албан тушаалтныг арга зүйн удирдлагаар хангах, дэмжлэг үзүүлэх, холбогдох хууль тогтоомжийг таниулах зорилгоор Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд 2016 оны 5 дугаар сарын 3-13-ны өдрүүдэд ажилласан юм.
“Төрийн байгууллагаас авлигын эсрэг явуулж буй үйл ажиллагааг үнэлэх аргачлал”-ын дагуу үйл ажиллагааны мэдээллээ иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод хүргэж байгаа эсэхийг хянан үзсэний зэрэгцээ яамны удирдлагуудаас батлан гаргасан тушаал, шийдвэрүүдтэй танилцлаа.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны удирдлагын төвшинд хуулийг сахин биелүүлж, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчил үүсгэхгүй байхад цаашид анхаарлаа хандуулж, санаачилгатай ажиллах шаардлагатай гэж ажлын хэсэг үзэв. Түүнчлэн илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах чиглэлээр төлөвлөгөө гаргаж, зөвлөмж боловсруулан хүргүүлэхээр ажиллаж байна.